Д.Эрдэнэзул хүндийн өргөлтийн дээд амжилтыг хоёр удаа шинэчиллээ

Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн амралтын өдрүүдэд Шинэ яармаг хороолол "Мөсөн өргөө” ордонд болов. Тэмцээний эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер, “Алдар” спорт хорооны тамирчин Д.Эрдэнэзул түрүүлжээ. Тэгэхдээ түлхэлттэй өргөлтөөр 93, 98 кг өргөн, улсын дээд амжилтыг хоёр удаа шинэчлэн, зургаан кг-аар ахиулав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ