Казахстанд суугаа Монгол иргэдийн асуудлаар мэдээлэл сонслоо

    МАН-ын бүлэг Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг бүлгийн хурлаар авч хэлэлцлээ. Бүлгийн гишүүд хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хувьд дэмжиж, УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллаад хаврын чуулганаар батлах нь зүйтэй гэж үзлээ. Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Гадаад нөхцөл байдал болох хоёр хөрш, Казакстан улсын нөхцөл байдал, тухайн улсад амьдарч байгаа монгол иргэдийн асуудлаар мэдээлэл өгсөн. Цаашид Казахстан улсад суугаа манай улсын ард иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа эсэх асуудлаар Элчин сайдын яам болон Консулын байгууллагаас анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ