"Омикрон" таван жилийн дараа ямар эмгэг илрэхийг одоогоор хэн ч хэлж мэдэхгүй

Ковидын "Омикрон" хувилбарын талаар ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр  "Омикроныг  улирлын томуутай адилтгаж болохгүй. Зарим дарга нар Англи, АНУ-д хөнгөн гэж үзэж байна , тав хоногт эдгэнэ гэх мэтээ. Бидний эрүүл мэндийн байдал тэдэнтэй зүйрлэшгүй доогуур. Бараг насанд хүрсэн 3 хүн тутмын 1 нь зүрх, бөөр , элэг, чихрийн шижин гээд л архаг суурь өвчтэй.

"Омикрон" суурь өвчнийг нь бариад л авна, юун тав хоног.  Таван жилийн дараа ямар эмгэг илрэхийг одоогоор хэн ч хэлж мэдэхгүй.

Ковидын дараах эмгэг гэж гадны судлаачид анхааруулаад л байна. Хөрсөн дээрээ бууж, зоригтойхон хүний нягтрал, бөөгнөрлөө бууруулмаар байна даа.

Ээлжээр, гэрээсээ, цахимаар ажиллах, баар, цэнгээний газрууд богиносгосон цагаар ажиллах … гэх мэт.

Цагаан сарын бэлэг бэлтгэхийн оронд аарц, чацаргана, хунчираа ахиухан бэлдэе, манайхаан" гэжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ