Баячуудаас орлогын тал хүртэлх хувийг нь татварт авахыг санал олгожээ


Оросын улсын думийн төсөв, татварын хорооны нэгдүгээр орлогч дарга Михаил Щапов сурвалжлагчтай ярилцахдаа, жил бүр 10 сая гаруй рублиэс дээш орлого олдог Оросын баян иргэдийн хувь хүний орлогод 25 хувийн татвар ногдуулах хэрэгтэй гэж үзэж байна. Мөн үүнээс илүү хэт их ашиг орлогын тал хүртэл хувийг татварт авах хэрэгтэй гэж үзэж байна. “Жилд 10 сая рублиэс  дээш орлогод 25 хувь, үүнээс дээш их орлогод 40-50 хүртэл хувийн хэмжээтэй татвар ногдуулахыг бид санал болгож байна. Ингэхдээ хамгийн доод  хөдөлмөрийн хөлс болон үүнээс бага хөлс авдаг хүмүүсийн хувьд  татварын хэмжээг 5 хувь хүртэл бууруулах юмуу тэг болгох ёстой. Энэ нь илүү шударга тогтолцоо болж, улмаар орлогын ялгааг багасган, нийгмийн хурцадмал байдлыг бууруулна.

Ингэсэн нөхцөлд олигархиуд биднээс зугадана хэмээн зарим хүн болгоомжилдог ч,  бүх хөгжингүй оронд татвар ногдуулалт үүнээс дээгүүр байдгийг практик харуулж байна. Манай олигархиудын амьдрах дуртай Өрнөд Европт татварын хэмжээ 60 хувьд ч хүрдэг” гэж депутат мэдэгджээ.

Одоо иргэдийн орлогоор илэрч буй нийгмийн ноцтой ялгааг ажиглаж болно гэж тэр онцлон тэмдэглэсэн байна. Тосгонд ажиллаж байгаа хүмүүсийн цалинг томхон банкны ерөнхий хорооны гишүүний цалинтай зүйрлэхийн аргагүй. Энэ нь хүмүүсийг маш ихээр бухимдуулдаг бөгөөд хэрвээ энэ гишүүний үйлдлийн улмаас  банк дампуурахад хүрвэл, үүний хохирогч нь жирийн хадгаламж эзэмшигч болдог гэж Щапов дүгнэж хэлсэн байна.

Б.Атар

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин