Назарбаевын охин Лондонд харштай, Дубайд үл хөдлөх хөрөнгөтэй, их үнэтэй нисэх онгоцтой гэнэ


Казахстаны хуучин ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын охин 41 настай Алия тансаг нисэх онгоц, Лондон дахь харшны эзэн ажээ. Тэр тус орноос хувийн 220 сая стерлингийн фунтийг (манайхаар 860 тэрбум гаруй төгрөг – ред.,) офшорт гаргасныхаа дараа энэ бүхнийг худалдаж авсан байна.

The Sundays Telegraph” сонинд бичсэнээр,  Британийн нийслэлийн хойд хэсгийн Хайгейт дахь байшин нь 8,75 сая фунтийн үнэтэй бөгөөд британид оршин суух зөвшөөрөлтэй болохын тулд энэ байшинг худалдан авчээ. Харин Алия Назарбаева  офшорын бүсүүд болон Британийн Виргиний арал дахь Лихтенштейн улсын компаниудад мөнгө шилжүүлэхийг санхүүгийн хоёр зөвлөхдөө  даалгаснаар ”Challenger Bombardier” гэдэг нисэх онгоцыг 18 сая стерлингийн фунтээр худалдан авсан байна. 2006 онд ингэж мөнггө гуйвуулах үеэр тэр Дубайд 14 сая ам. долларын  үл хөдлөх хөрөнгөтэй болжээ.

Назарбаева санхүүгийн зөвлөхүүдтэйгээ муудалцаж, тэднийг шударга бус ажиллаж, хөрөнгө мөнгө завшиж, түүнчилэн хуурч мэхлэж, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн зэмлэж байсан нь энэ бүх ажиллагааны дараа тодорхой болсон байна. Тэр санхүүгийн зөвлөхүүдээ Лондоны шүүхэд өгсөн ч, дараа нь хэргийг нууц хэлэлцээрээр зохицуулжээ.

Эдний гэр бүлийнхэн Нурсултан Назарбаевыг гурван жилийн өмнө албан тушаалаа орхисны дараа ч эрх мэдлээ хадгалан үлдсэн гэж нийтээр үздэг байна.

Хуучин ерөнхийлөгчийн охин дизайнерын гоёл чимэглэл, өөрийн брендийн хувцасны ажил эрхлэдгээс гадна, Алмата хотод  гоо сайхны салонтай ажээ. Үүнээс гадна, гэр бүлийнхэн нь Их Британитай нэлээд эртнээс санхүүгийн харилцаатай болсон байна.

Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин