Эрээн-Замын-Үүд боомтод саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг тусгай үүргийн онгоцоор татан авна

Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм хангамжийн газраас томилогдсон ажлын хэсэг Эрээн-Замын үүдийн боомтод очив.

Ажлын хэсгээс тус боомтод саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг татаж авах ажлыг эрчимжүүлэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Хилийн боомтын зөвлөлтэй  хамтран ажиллаж байна.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын дөрөв дэх давлагаа буюу Омикрон хувилбарын үед эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, нөөцийн тасалдал үүсэх эрсдэлээс сэргийлж  үйлдвэрүүд эм эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийн нөөцийг 1 сараас дээш хугацаатай бүрдүүлэн ажиллаж байна. 

Гэвч БНХАУ-аас татаж зарим түүхий эдийн нөөцүүд тулгамдаж буй тул энэ асуудлыг шийдвэрлэхээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 17-нд БНХАУ-аас тусгай үүргийн онгоц нисгэж нөөцийг татан авахаар болжээ. Үүнд дуслын шингэн, дуслын системүүд болон эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд нэн шаардлагатай хэрэгслүүд багтаж байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ