Ломбардуудад ШӨХТГ-аас шалгалт хийжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын даргын 2022 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 01/03 дугаартай удирдамжийн дагуу иргэд, хэрэглэгчдээс ирүүлсэн гомдол мэдээлэлд үндэслэн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /ломбард/ эрхлэгчдийн үйл ажиллагаанд нэгдүгээр сарын 06-13-ны өдрийн хооронд хяналт, шалгалтын ажил хийсэн байна. Хяналт, шалгалтад нийт 16 барьцаалан зээлдүүлэх газар /ломбард/ хамрагдсанаас 2 аж ахуйн нэгж буюу 12.5 хувь нь хуулийн хэрэгжилтийг хангаж байгаа бөгөөд үлдсэн 14 аж ахуйн нэгж буюу 87.5 хувь нь хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй байна. Мөн зөрчил гаргасан аж ахуй эрхлэгчдэд хуулийг хэрэгжүүлж ажиллах хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ