Ж.Байден "Хөл хорихгүй" гэж амлав

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден "Коронавирусын улмаас дахиад хөл хорихгүй" хэмээн амаллаа. Тэрчлэн тус улсад COVID-19-ийн эсрэг тэмцэх бүх хэрэгсэл байгаа тул сургуулиудыг хаах төлөвлөгөөгүйг онцолсныг нь Interfax агентлаг Ж.Байдены ерөнхийлөгч болсныхоо нэг жилийн ойг тохиолдуулж хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгийг эш татан уламжилжээ. Цагаан ордны тэргүүн "Иргэдийнхээ амь насыг аврах, бизнесийг нь хадгалах, сургууль хаахгүйн тулд" вакцин, нэмэлт тун, амны хаалт, шинжилгээ авах хэрэгсэл, эм байгааг тэмдэглэсэн аж.
Ж.Байдены ярьснаар, АНУ-ын иргэдийн 75 хувь нь вакцинд хамрагдсан агаад 2021 оны зуны байдлаар вакцинд хамрагдаагүй 90 сая хүн 35 сая болж буурсан байна. Worldometers агентлагийн мэдээлснээр, тус улсад коронавирусаар 69,2 сая хүн халдварлан, 878 мянгаад хүн нас барж, 43,6 сая хүн эдгэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ