НӨАТ-ын 20 сая төгрөгийн азтан ням гарагт тодорно

НӨАТ-ын урамшууллын I сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2021 оны 12 дугаар сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн тохирол 20 сая төгрөгийн супер шагналтай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ