Украинд В.Лениний хөшөөг дуудлага худалдаагаар зарна

Украины Чернигов мужийн Новгород-Северский хотод В.И.Лениний хөшөөг дуудлага худалдаагаар зарахыг завдаж байна. 4,2 мянган кг жинтэй, 5 метр өндөр хүрэл хөшөөний зургийг Prozorro дахь төрийн болон засгийн газрын цахим худалдааны платформ дээр тавьсан агаад үнийн саналыг нэгдүгээр сарын 26 хүртэл хүлээн авах гэнэ. Үнэ нь 394 мянган гривен (ойролцоогоор 14 мянган ам.доллар)-ээс эхлэх юм.
Зарим мэдээллээр, Новгород-Северскийн В.Лениний хөшөөг 2016 оны аравдугаар сард буулгасан ба одоо нийтийн үйлчилгээний нэгэн газар хадгалж буй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ