"Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна"

Үндсэн хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөж байгаа талаар Өмнөговь аймгийн малчид мэдээлэл хийлээ.   Өмнөговь аймгийн Хүрмэн сумын иргэн Насанжаргал " Бид Цагаандэл Уул-Өлзий боомтыг эсэргүүцэж олон жил тэмцсэн. Гэтэл төр нутгийн иргэдийн хүсэлтийг үл тоомсорлож боомтыг нээх шийдвэрт хүрч байна. Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж буй. Тус боомт баригдсанаар таван уурхай ашиглалтад орох бөгөөд Эрдэнэбулганы уурхай, Тулгын уурхай, Таван сухайн уурхай, Зурамтайн уурхай, Хатан суудлын уурхай гээд бүх нүүрсний уурхай ашиглалтад орно. Энэ бүх уурхайн хажууд сумын малчид, иргэд хаана амьдарч, мал хаагуур бэлчих нь тодорхойгүй болно. Мөн манай нутагт усны хоёр эх үүсвэр байдаг. Усны нөөцийг ашигласнаар газар доорх гүний усны нөөц үгүй болж, 33 төрлийн хөхтөн амьтан, 88 төрлийн эмийн ургамал устаж үгүй болох эрсдэлтэй. Тиймээс Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдтэй уулзаж, тооцоо судалгааг дахин хийж, шийдвэрийг эргэж харахыг хүсэж байна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ