Хүний амьдралын дээд хугацаа хэд вэ?

Хүн 100 орчим наслах ёстой гэж Бакулевын нэрэмжит зүрх-судасны мэс заслын үндэсний судалгааны төвийн ерөнхийлөгч, Оросын олон нийтийн “Үндэстний эрүүл мэндийн холбоо” гэдэг байгууллагын ерөнхийлөгч, Оросын шинжлэх ухааны академийн академич Лео Бокерия хэлжээ.
Үүнээс хавьгүй урт насласан тухай мэдээллийг нотлох аргагүй юм гэж тэр дурдсан байна.
150 насласан гэдгийг би дуулаагүй. Тэгэхлээр бид 100 наслах ёстой” гэж түүний хэлснийг РИА Новости агентлаг иш татан дурджээ.
Тийнхүү 150-180 жил насласан хүмүүсийн тухай мэдээллийг нотлох аргагүй гэж тэр хэлсэн байна.
Магадгүй, тэдний төрсөн үед тодорхой бүртгэл байгаагүй байсан байж болох гэж академич тодруулан тайлбарлажээ.
Академич нэг удаа өгсөн ярилцлагадаа долоо хоног бүр хоёр цаг алхах нь наслалтыг зургаа-найман жилээр уртасгахад туслана гэж хэлсэн байдаг. Явган явах нь ямар ч зардал чирэгдэл шаарддаггүй, ганц өрөө байранд аж төрдөг байлаа ч, алхаж, биеийн идэвхитэй байдлыг сахиж болно гэж тэр тэмдэглэсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ