Ой гаруйтай хүүхдийг зодож, гудамжинд орхисон байжээ

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 24-ний өдөр бага насны хүүхдийг зодож, гудамжинд гаргаж орхисон хэрэг гарчээ.

Тодруулбал, Төв аймгийн Зуунмод суманд суух, 44 настай эрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ой зургаан сартай хүүхдийг зодож, гудамжинд гаргаж орхисон байжээ.

Тухайн эрэгтэй нь хүүхдийн төрсөн эцэг биш бөгөөд ээжтэй нь хамтран амьдардаг байсан аж.

Эх сурвалжийн мэдээлснээр охины нүд хавдаж, нуруундаа шарх авсан байсан гэх ба одоогоор биеийн байдал нь тогтворжсон учир нарийн шинжилгээнд хамруулж эхлээд байна. 

Хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ