А.Ариунзаяа: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байсан нэмэлт 100 мянган төгрөгийг он дуустал олгоно

Цар тахлын улмаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог халамжийн 188 мянган төгрөгийг 2021 онд 288 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн.
Гэвч 2022 онд цар тахлын хуулийг сунгана гэж тооцоолоогүй тул нэмэлт санхүүжилтийг төсөвт тусгаагүй бөгөөд үүнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эсэргүүцэж шаардлага хүргүүлээд байв.
Тэгвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бусад тусгай хэрэгцээт иргэдэд олгож байсан нэмэлт 100 мянган төгрөгийг 2022 оныг дуустал олгохоор болж Засгийн газраас шийдвэрлэсэн" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ