Эхийнхээ нуруунд үүрүүлсэн зараа Опоссум


Америкийн Миннесота мужид эхийнхээ нуруунд үүрүүлсэн зарааны төрлийн амьтан явж буйг харсан хүн зургийг авчээ.
Опоссум (Латин нэр- Didelphidae), Опоссум нь хөхтөн амьтдын төлөөлөл бөгөөд хамгийн эртний ойролцоогоор, Цэрдийн галавын үед үүссэн ч удаан хугацааны туршид томоохон өөрчлөлтүүд хийгдээгүй амьтны нэг юм байна.
Онтарио (Канадын зүүн өмнөд хэсгээс)
Аргентин, Өмнөд өргөргийн 52 градус, Бага Антиллд тархан байрладаг.
Опоссум ой, тал хээрийн бүсийг сонгон суурьших бөгөөд далайн түвшнээс дээш 4000 м өндөрт, уул нуруудтай газар идээшлэн амьдардаг.
Мөн хагас усны амьдралтай болон зарим төрөл нь модлог газар тархсан аж.
Амь насанд нь аюул тохиолдоход амь үрэгдэж үхсэн мэт дүр үзүүлнэ. Амнаас нь хөөс гарч, нүд нь шаргал өнгөтэй болж, шулуун гэдэс орчимд байх булчирхайнаас тааламжгүй үнэртэй тусгай шингэн ялгаруулан цацдаг байна.
Үхсэн мэт байдал нь амь насыг авардаг бөгөөд түүнд халдсан амьтан байгаа газрыг даруй орхидог.
Тодорхой хугацаа өнгөрсний дараа дахин "амьд" болж, эрүүл саруул үлддэг.
Сайхан Уул.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Уржигдар 08 цаг 25 мин