Улс орнуудын тухай хамгийн сонирхолтой 10 баримт

1. Торны цаана суусан хүний тоогоороо АНУ толгой цохьдог.
АНУ 2,2 сая хоригдолтой. Энэ улсад дэлхийн хүн амын 5% нь амьдардаг бол дэлхийн нийт хоригдлыг 25% нь АНУ-д байдаг юм байна. Хятад улс энэ үзүүлэлтээрээ дэлхийд 2–т ордог бөгөөд 1,5 сая хоригдолтой бол ОХУ 3–т ордог ба 870 000 хоригдолтой ажээ.
2. Франц улс хамгийн олон цагийн бүстэй.
Франц улс өөрийн эзэмшилд байдаг арлуудаа тооцвол 12 цагийн бүстэй гэнэ. Тэгвэл АНУ 11, ОХУ 9 цагийн бүсэд хуваагддаг юм байна.
3. Сомалид тайван цаг гэж байдаггүй.
Өлсгөлөн, ядуурал маш ихэссэн Сомали улс байнга хөрш зэргэлдээ улсууд руугаа довтолж байдаг тул энэ улс байнгын дайн, тэмцлийн байдалд байдаг улс ажээ.
4. Папуа Шинэ Гвиней хамгийн олон хэлээр ярьдаг улс
Энэ улсын албан ёсны хэл нь англи хэл боловч хүн амынх нь 12% нь л англиар ярьдаг бөгөөд энэ улсын хүн ам нийтдээ 820 хэлээр ярьдаг юм байна.
5. Монако бол Нью–Йоркын цэцэрлэгт хүрээлэнгээс ч жижигхэн улс
0,27 хавтгай дөрвөлжин метр газар нутагтай Ватикан улс дэлхийн хамгийн жижиг улс боловч 1,3 хавтгай дөрвөлжин метр газар нутагтай Монако улс хамгийн жижиг улсад тооцогддог. Учир нь энэ улсад байнгын оршин суугч гэж байдаггүй учраас дэлхийн хамгийн жижиг улсад тооцогддог ажээ.
6. Мальта–хамгийн олон хүн ам нь гадаадад оршин суудаг улс
Төрөлт хэт ихэссэнээс учирсан хэд хэдэн удаагийн эдийн засгийн хямралаас болж Мальтын хүн ам гадаад руу ихээр цагаачилсан учраас улсынхаа дотор амьдардаг иргэдийн тооноос гадаадад амьдардаг иргэдийн тоо нь илүү гарсан ажээ.
7. Энэтхэг амьдралын хамгийн олон хэв маягтай улс
Энэ улс соёл, эдийн засаг, цаг уур, арьс өнгө, угсаатны зүй, хэл яриа, шашин шүтлэгийн хамгийн олон хэв маягтай улс ажээ.
8.Египет–хамгийн эртний улс
Улс гэдэг ухагдахууныг тусгаар тогнолоор нь тодорхойлдог бол Египет бол хамгийн эртний улс юм. Энэ улс МЭӨ 3100 онд тусгаар улс болон байгуулагджээ.
9. Гуам улс шүрээр замаа зассан байДАГ.
Энэ улсад байгалийн элс байдаггүй боловч маш их шүртэй юм байна. Арлын энэ энэ улс гадаадаас элс импортлохын оронд шүрэн хөрсийг нефттэй хольж замаа тавьдаг ажээ.
10. Науру–хамгийн их илүүдэл жинтэй хүн амтай улс
Арлын энэ улсын хүн амын 95% нь илүүдэл жинтэй байдаг учраас дэлхийн “хамгийн тарган улс” юм байна. Ийнхүү хүн ам нь илүүдэл жинтэй болсны гол шалтгаан нь маш их хэмжээний түргэн хоол импортолдогтой нь холбоотой гэжээ.
“studiaotdyha.by”-аас орос хэлнээс орчуулав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ