"Шинийн хоёрны сар хүсэл биелүүлдэг учир далладаг"

Өнөөдөр билгийн тооллын XVII жарны усан бар жилийн  хаврын тэргүүн сарын шинийн 02-ны өдөр. Энэ өдөр шөнө сар гарахыг иргэд бэлэгшээн хүлээдэг билээ.

Учир нь шинийн хоёрны шөнө гарах сарыг алдалгүй олж харж, хүслээ шивнэж амжвал тэр жилдээ санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж, олз омог, аз хиймортой явдаг гэж өвөг дээдэс бэлэгшээдэгтэй холбоотой ажээ.

Иймээс хормын дотор гараад өнгөрдөг хавирган сарыг олж харвал заавал хүслээ шивнэж, мөнгө төгрөгөөр даллан, тэр мөнгөө бүтэн жил хадгалдаг байна.

Ер нь монголчууд нар сар, уул ус, шүтээндээ ойрхон явж, өргөл, идээ будаа байнга өргөх нь өлзий дэмбэрэлтэй, ерөөл буянтай явна хэмээн үзэж, ихэд бэлэгшээдэг уламжлалтай.

Тиймээс шинийн нэгний алтан нар, шинийн хоёрны хавирг сар монголчуудын залбирдаг, мөргөдөг, өргөл өргөдөг гол шүтээн билээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ