Элдэв өвчний эсрэг тарилгыг хэн бодож олсон бэ?


Вакциныг хэн, хэрхэн гаргаж авсан бэ? Тарилгын ачаар ямар ямар өвчнийг бүрэн устгаж чадсан бэ? Өнөөгийн дэлхийд вакцинууд хэрхэн үйлчилж байгаа вэ?

* Янз бүрийн цар тахалтай тэмцэх гол хэрэгсэл нь олон зууны туршид вакцин байсаар ирсэн билээ.

* Дархлал тогтоохын тулд хүний биед элдэв бодис оруулах эхний тохиолдлуудыг бүр Х зуунд тайлбарлаж бичсэн байдаг байна.

* Тэгэхэд цэцэг өвчнөөр өвчилсөн өвчтөний  цэврүүний шингэнийг эрүүл хүмүүст тарьж байжээ.

* XV зуунд Хятадад цэцэг өвчний нунтаг материалыг хамраар дамжуулан цацах аргыг хэрэглэж байжээ.

*  Түүхэн дэх хамгийн аймшигт өвчин болох цэцэг өвчний дэгдэлтийн үед  XVIII зууны сүүлчээр хүмүүсийг олноор нь вакцинжуулж эхлэсэн байна.

* 1796 онд английн эмч Эдвард Женнер үнээний дэлэнгийн салхин цэцгийн вирусийг 9 настай жаал хүүд тарьжээ.

* Уг нь  Женнер түүнд өвчин халдварлуулах гэсэн боловч, хүү  салхин цэцгээр өвчилөөгүй байна.

* 1798 онд “вакцинжуулалт” гэсэн нэр томъёо бий болгож, үхлийн

аюултай вирусийг бүрэн устгана хэмээн найдаж байгаагаа илэрхийлж байжээ.

* XIX зууны сүүлчээр Луи Пастер хоёр дахь үеийн вакцин бий болгож, бусад өвчний эсрэг вакцин гаргаж авсан байна.

* Вакцины тусламжтайгаар салхин цэцэг, булчин задрах тахал, сүрьеэ, полиомелит, улаан бурхан, хумхаа өвчнийг устгаж чадсан юм.

* ДЭМБ-ын дүгнэснээр, дархлаажуулалт нь жил бүр гурван сая хүртэл хүнийг үхлээс аврах боломж олгодог байна.

Б.Атар

 

 

 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дараах замыг хэсэгчлэн хаана
Уржигдар 10 цаг 33 мин

Дараах замыг хэсэгчлэн хаана
Уржигдар 10 цаг 33 мин