Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэг

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 157 цэг 09:00-18:00 цагт ажиллана.

Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Нийслэлийн хэмжээнд өчигдөр

  • I тунд 27,
  • II тунд 89,
  • III тунд 394,
  • IV тунд 407 буюу нийт 917 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 52.5 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.2 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3,031 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,581 (77.2 хувь), 16-17 насны 27,046 (79.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдав.

Цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ