ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1,192 иргэн коронавирусийн халдвар авч, гурван хүн нас баржээ

Сүүлийн 24 цагт 1,192 иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, гурван хүн нас барсан талаар ЭМЯ мэдээллээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,062 хүн эндээд байна.

Халдварын 593 тохиолдол нь Улаанбаатар хотод, 599 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5,451 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 21,895 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.

ale6kl_273504364_283117837244430_1509317412193947059_n_x974-640x480 ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1,192 иргэн коронавирусийн халдвар авч, гурван хүн нас баржээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ