Эмэгтэйчүүд нүцгэн жагсаал зохион байгуулна

“Иргэдийн шударга шүүх”, “Монголын худалдаачдын холбоо” ТББ-аас эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах талаар хэвлэлийн хурал зарлалаа. Энэ үеэр "Бидэнд баярлах шалтгаан байгүй" нэртэй гурав дахь удаагийн нүцгэн жагсаалаа зохион байгуулах гэж байгаагаа мэдэгдэв. Үүний шалтгааныг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тайлбарлалаа.

Ингэхдээ "Худалдаачдад чиглэсэн бодлого байхгүй, эдийн засгийн байдал хүнд байгаагаас үүдэж энэ удаагийн жагсаалыг хийхээр боллоо. Жагсаал "Мартын-8"-ны өдөр Сүхбаатарын талбай дээр болно" хэмээв.

Түүнчлэн "Төрийн гурван өндөрлөгт үргэлж худалдаачдыг дэмжээч гэж хэлдэг. Дэмжихгүй юм гэхэд дарамтаа болих хэрэгтэй. Татвар, нийгмийн даатгал, түрээс зэргээ хөнгөлөөд өгөөч ээ гэдэг шаардлагыг хүргүүлсэн боловч хүлээж авахгүй, үл тоож байгаа учраас ийм томоохон шаардлагыг зохион байгуулж байгаа юм.

Ард иргэд биднийг ченж гэж буруутгадаг нь төрийн тогтолцоо муутай байгаагаас болж байна. Харин бид үүний тогтолцоог зөв, системтэй болгохыг төрийн өндөрлөгүүдээс шаарддаг боловч хүлээн авдаггүй" гэлээ.

Энэ удаагийн зохион байгуулах жагсаал нь тэдний гурав дахь жагсаал юм. Өмнө нь 2017, 2018 онуудад нүцгэн жагсаж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ