Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох шүүх хуралдаан дахин хойшилжээ

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 10 цагт  товлосон.

Гэвч  гэрч Ц.Энхтөр болон, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд шүүх хуралдаанд ирээгүй байна. Тиймээс шүүх хуралдаанд оролцвол зохих тал болох гэрч, иргэний нэхэмжлэгч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хүлээн авч, хуралдааныг 2022 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулжээ. Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ