Хөгжлийн банкны зээлтэй холбогдуулан зарим объектод нэгжлэг хийжээ

Түүнчлэн эрүүгийн 579 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 552 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны зээл олголт, төлөлтийг шалгах эрүүгийн хэрэгт зарим объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар Мөрдөгчийн мэдэгдэл 2-ыг бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ