Сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх шийдвэрийг цуцаллаа

Үйлчилгээний байгууллагуудын цагийн зохицуулалтын талаар Нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Согтууруулах ундаа худалдах үйлчилгээ, үл ажиллагааг хориглоод амжилт олсон улс орны жишээ гэж байхгүй. Харин соён гэгээрүүлэх, зөв зохистой хэрэглээг уриалах дэмжих, сурталчлах арга замаар л архидан согтуурахтай тэмцдэг.
Архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон шийдвэр нь цаад утгаараа дамын наймаа, хууль бус үйл ажиллагааг өөхшүүлдэг, ахуйн архидалт, хяналтгүй нөхцөл байдал руу түлхдэг. Үүний оронд соёлтой зөв үйлчилгээг дэмжсэн бодлого шийдвэр гаргах нь илүү үр ашигтай.
Ая тухтай дэлгүүр, түргэн хоолны сүлжээ газрууд, ресторан, баар зэрэг газруудын хувьд ажиллах цагийн хуваарийг тогтоосон. Эдгээрээс бусад албан байгууллагууд өөрийн дотоод журам, хөдөлмөрийн хуульд нийцүүлэн үйл ажиллагаа явуулна.
Бүх үйл ажиллагаа Засгийн газрын шийдвэрээр хэвийн горимд шилжсэн. Гэвч халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй. Хэвийн цагийн хуваарьт шилжиж байгаа нь цаашид цаг хэтрүүлсэн гэдэг юм уу янз бүрийн байдлаар аж ахуйн нэгжүүдийг торгодоггүй болно. Тогтоосон цагийн хуваарийг хэвийн мөрдөж ажиллах ёстой. Хэвийн мөрдөж ажилласан тохиолдолд ямар нэгэн дарам шахалт байхгүй" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ