ЦЕГ: Хоногт нийт 1635 гомдол мэдээлэл ирснээс, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 81 иргэнийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр /2021.02.14/ 1635 гомдол мэдээлэл иржээ. Үүний 1173 нь зөрчлийн шинжтэй, 101 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байна.
Хоногт 166 хүнийг эрүүлжүүлсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 81 иргэнийг саатуулжээ.
Мөн гэр бүлийн хүчирхийллийн 131, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах 132, хүний биедхалдах зөрчил 75 бүртгэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ