В.Путин Бразилд айлчилна

        ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Бразилын удирдагч Жаир Болсонаругийн урилгаар уг оронд айлчлахыг зөвшөөрлөө. Энэ тухай Кремлийн цахим хуудсанд мэдээлжээ. Түүнчлэн хоёр удирдагчийн хамтарсан мэдэгдэлд "Ерөнхийлөгч Болсонару Москвад байх хугацаанд Оросын  тал зочломтгой байдал үзүүлсэнд талархаж буйгаа илэрхийлж, ерөнхийлөгч Путиныг Бразилд айлчлахыг урьсан. Путин урилгыг талархалтайгаар хүлээн авлаа. Айлчлалын товыг дипломат шугамаар тохиролцоно" хэмээн дурдсан аж.                                 Өмнө нь Бразилын дэд ерөнхийлөгч Антонио Хамилтон Моурау АНУ Ж.Болсонаругийн Москвад хийх айлчлалыг тасалдуулах гэж оролдсон талаар ярив. Тэрээр "Цагаан ордон нөлөөгөө ашиглаж, бусад улс орны юу хийхээс сэргийлэхийг үргэлж хичээдэг" гэж тэмдэглэсэн бол Ж.Болсонару "Хэрэв Жо Байден уривал би айлчлахад бэлэн" хэмээн мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ