БНХАУ коронавирус илрүүлэх шинэ систем туршиж байна

Цинхуагийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн судлаач Лю Пэн "Вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх ажил нь халдваргүйжүүлэх төхөөрөмж ашиглах, оролцогчдыг шинжилгээнд хамруулах зэрэг хэд хэдэн процедураас бүрддэг" гэж ярьжээ. Мөн тэрээр агаарт агуулагдах вирусын тоосонцор байгаа эсэхийг шалгах нь эрт сэрэмжлүүлэхэд чухал туслах хэрэгсэл болохыг онцоллоо.
Хятад мэргэжилтнүүд өвчтэй хүний найтаах, ханиахад бусдад шууд халдварлахаас гадна агаарт агуулагдах тоосонцороор дамжин халдварладаг болохыг онцолж байна.
"Хортой аэрозолыг илрүүлэх төхөөрөмж нь агаарын дээжийг сорж, вирус агуулж болох хамгийн жижиг тоосонцорыг шинжилдэг зөөврийн төхөөрөмж шиг харагддаг. Үүний дараа бөөмс нь шингэнд уусч, нуклейн хүчлийн илрүүлэгчээр дамжина. Энэхүү төхөөрөмж нь молекул генетикийн оношлогооны ердийн төхөөрөмжөөс арав дахин илүү мэдрэмтгий" хэмээн зохион бүтээгчид тэмдэглэжээ.
Ш.Төр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ