Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар мэдээлэл хийнэ

Цахимаар

09:00 цагт Үндэсний Статистикийн Хорооноос "Статистикийн арга, арга зүй" сэдэвт хэлэлцүүлгийн зохион байгуулна.

БШУЯ-ны гадна

10:00 цагт Төрийн бус өмчийн цэцэрлэгийн холбооноос Төрийн болон Төрийн бус цэцэрлэгүүдээ ялгаварлан гадуурхаж байгааг илэрхийлж, жагсана.

Автотээврийн үндэсний төвийн хурлын зааланд

11:00 цагт Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар ээлжит мэдээлэл хийнэ.

МҮЭХ-ны байранд

10:45 цагт Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үед хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлэх талаар мэдээлнэ.

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт ЭМЯ-наас Монгол Улс хилээ нээсэнтэй холбогдуулан коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.

Ардчиллын ордонд

11:00 цагт Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, Монголын Урчуудын эвлэлийн гишүүн Л.Хадбаатарын “ТҮҮЧЭЭ ЦАГ 3” уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. 

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт Увс аймгийн МАН-ын дарга на­­­­рын авлигын гэмт хэргийн талаар тус аймгийн Засаг дарга асан Д.Цэнд­­­­­­сүрэн мэдээлэл хийнэ.

РЦНК-д

11:00 цагт Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” постдрамын жүжгийн хэвлэлийн хурал болно.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлд

12:00 цагт Ард түмний дунд хэрэглэдэг ч сонин хэвлэлд ашиглагддаггүй үгийг цуглуулах, хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой “Ардын төслийн хэл” уралдааны дүнг танилцуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ