Сүүлийн хоногт 761 тохиолдол батлагдаж, гурван хүн энджээ

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн хоногт 761 тохиолдол батлагдаж, 3 хүн нас баржээ. Одоогоор 5573 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 48 хүний биеийн байдал маш хүнд байна.
Шинээр илэрсэн халдварын
- 361 нь нийслэлд
- 400 нь орон нутагт батлагдсан байна.
Ковидын шалтгаант нас баралтын 79.4 хувийг зүрх судасны хавсарсан өвчлөл эзэлж буй. Нийт хүн амын 31 хувь нь дархлаа сэргээх гуравдугаар тунд, 2.9 хувь нь дөрөвдүгээр тунд хамрагджээ. 18,080 хүн гэрийн ажиглалтад байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ