Иргэдийн 74.3 хувь хичээл эхлэх цагийг ӨӨРЧЛӨХИЙГ дэмжлээ

Нийслэлийн ерөнхий боловсролын 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах тухай санал, асуулгыг https://ulaanbaatar.mn сайтаар явуулж байгаа.

Санал асуулга өнөөдөр 14.00 цагт дуусч, 7263 иргэн саналаа өгчээ. Санал өгсөн хүмүүсийн 74.3 хувь нь дээрх саналыг дэмжиж буй бол 25.7 хувь нь дэмжихгүй байгаа юм.

Санал асуулгатай холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх хэвлэлийн бага хурал 15.00 цагт Хангарди ордны 14 давхарт болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ