59 сургуулийн хичээл эхлэх цагийг өөрчиллөө

Цахимаар явуулсан санал асуулгын дүнд үндэслэн зарим сургуулийн хичээл эхлэх цагийг өөрчлөх тухай нийслэлийн Засаг даргын захирамж өнөөдөр гарлаа. 

Үүнтэй холбоотойгоор зохицуулалтыг хийх талаар Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох ийнхүү танилцуулав.

Тэрбээр "Их тойруу болон Яармагийн түгжрэлд нөлөө бүхий 78 сургууль бий. Эдгээрт 92,000 гаруй сурагч суралцаж байгаагаас 25.7% нь хувийн унаа болон таксигаар зорчдог тухай судалгаа бий. Үүнээс хамгийн олон сурагч нь хувийн унаа болон таксигаар зорчдог 59 сургуулийг сонгон авч, гурван цагийн үечлэлд хуваасан. Тодруулбал, эцэг эхчүүдийн саналд тулгуурлаж,

  • 07:45 цагт 21 сургууль, 
  • 08:15 цагт 15 сургууль,
  • нэг ээлжтэй 23 сургуулийн хичээлийг 09:00 цагт эхлүүлэхээр нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. 

2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ. Уг зохицуулалтыг хийснээр түгжрэл 12.5 хувиар буурах тооцоолол бий. Түүнчлэн энэ бол зөвхөн энэ хичээлийн жилд хэрэгжих, ойрын хугацааны төлөвлөлт" гэлээ. 

273213377_367051131608957_5468889138092399662_n

272780375_280616080825413_3503348159370273288_n

273546434_372381740985592_1924894481252408832_n

272585971_701780764323703_4735520665979657392_n

СЭТГЭГДЭЛ БИЧИХ