БНСУ энэ сарын 23-ныг хүртэл Монголоос иргэн хүлээж авахгүй

-Дэлхийн улс орнууд хорио цээрээ цуцалж, хилээ нээж байна. Манай улсын хувьд тодорхой хэмжээнд халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа. Гэвч халдварын тоо болон дельта хувилбартай харьцуулахад нас баралт 10 дахин багассан, эмнэлгийн ачаалал буурсан. Мөн сүргийн дархлаа хангалттай хэмжээнд тогтсон. Иймээс хил дээрх хорио цээрийн дэглэмийг  цуцалсан.

Манай улсын хувьд гадаад руу нисэх гэж буй иргэдээс ХӨСҮТ-д шинжилгээг авч байна.  Гол үүсээд буй асуудал нь Монгол Улсаас Өмнөд Солонгос руу  өнөөдрийн /2022.02.18/ нислэгээр гурван эерэг тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор БНСУ-ын онцгой комисс хоёрдугаар сарын 17-ноос хоёрдугаар сарын 23-ныг хүртэл манай улсаас иргэд хүлээж авахгүй.  Иймээс иргэд зөвхөн ХӨСҮТ-д шинжилгээ өгөх зохицуулалтыг хийсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ