Шинээр 309 халдварын тохиолдол батлагджээ

ЭМЯ-аас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг 2022 оны хоёрдугаар сарын 21-ний байдлаар танилцууллаа.
Тохиолдлын тоо
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 309 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 213 нь нийслэлд, 96 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн нас баралт бүртгэгдээгүй байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тоо
Өнөөдрийн байдлаар 4329 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 13518 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 1140 нь хөнгөн, 2759 нь хүндэвтэр, 378 нь хүнд, 52 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 920 хүүхэд, 266 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.
Вакцинжуулалт
Нийт хүн амын 66.8 хувь нь вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан бол нэг сая гаруй хүн дархлаа сэргээх III тунд, 96 мянга гаруй хүн IV тундаа хамрагджээ.
Зөвлөмж
ЭМЯ-аас иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж, дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ