Ахыгаа хөнөөсөн этгээдийг саатууллаа

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух хаягтай 32 настай эрэгтэй бусдад зодуулсан байдалтай амиа алдсан хэрэг гарчээ. Шалгалтын явцад амь хохирогчийн толгой, нурууны хэсэгт олон тооны хөхрөлт гэмтэл үүссэн байсан гэх мэдээлэл байна.
Харин энэ хэрэгт талийгаачийн үеэл дүү болох 30 настай эрэгтэй М гэгчийг холбогдуулан, саатуулаад байгаа аж. Хэрэг гардаг өдөр архидан согтуурч, улмаар үл ялих зүйлээс болж маргалдаж, нэгнийхээ амь насанд халдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ