Үйлчилгээний газарт баталгаагүй WIFI сүлжээнд холбогдохгүй байхыг анхаарууллаа

Сүүлийн үед иргэд өөрийн олон нийтийн сүлжээний хаягаа бусдад алдах тохиолдол бүртгэгдэх нь нэмэгдсэн тул Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас дараах зөвлөмжийг хүргүүллээ. Үүнд:

  • Олон нийтийн болон үйлчилгээний газарт баталгаагүй WIFI сүлжээнд холбогдохгүй байх, энэ үйлдэл нь таныг WIFI сүлжээгээр дамжин хувийн мэдээлэл, нууц үгээ алдах эрсдэлээс хамгаална.
  • Цахим орчинд хувийн мэдээлэл болон зураг нийтлэхдээ анхаарах
  • Танихгүй хүнээс ирсэн цахим шуудангийн хавсралт файл болон холбоос хаяг руу орохгүй байх
  • Нууц үгийг том жижиг үсэг, тоо тэмдэгт оролцуулан зохиож, олон хаягт давтан ашиглахгүй, байнга шинэчилж байх

Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв

СЭТГЭГДЭЛ БИЧИХ