С.Энхболд: Элэгний D вирусийн эмийг хэрэглэх, чихрийн шижин өвчний Гальвус, Метформины үнийг бууруулах боломж бүрдлээ

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар салбарын сайд С.Энхболд мэдээлсэн байна.
Тодруулбал эмийн чанар, аюулгүй байдлыг хангаж нэг шат ахиулан олон улсын жишигт хүргэж, нэгдсэн худалдан авалтаар үнийн зохицуулалтыг хийжээ. Ингэснээр Монгол Улс элэгний D вирусийн эмийг бүртгэж, хэрэглэх боломжийг бүрдүүлсэн байна.
Манай улс эмийн хяналтын байгууллагад 149 дэх гишүүн орноор элсэн орсноор эм, вакцины гаж нөлөө, аюулгүй байдал, урвал хүндрэлийн талаар үндэсний мэдээллийн сан, олон улсын мэдээллийн сангаас шууд цахимаар холбогдож мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг олон улсын жишигт хүргэх юм.
Түүний мэдээлснээр 2022 онд хоёр удаагийн, 2021 онд дөрвөн удаагийн тусгай нислэгээр 120 тонн орчим эм, эмнэлгийн хэрэгслийг авчирсан байна.
Үүнээс гадна ЭМЯ-ны 998.3 сая төгрөгийн санхүүжилтээр ХБНГУ-ын "Brainlab" брэндийн навигацийн системийг УНТЭ, УХТЭ-т нийлүүлж, анхны мэс заслууд хийгдэж эхэлжээ.
Уг багажийн тусламжтайгаар чих, хамар, хоолой болон мэдрэлийн мэс заслын хавсарсан гавлын суурийн өвөрмөц хүнд мэс заслыг хийж, мэс заслыг алдаа, хүндрэл багатайгаар төгс гүйцэтгэх аж.
|
|
СЭТГЭГДЭЛ БИЧИХ