С.Амарсайхан: "Эрдэнэт Медипас” эмнэлгийг үнэгүй авсан хувьчлалыг цуцална

Шадар сайд С.Амарсайхан "Эрдэнэт Медипас” эмнэлгийг үнэгүй авсан хувьчлалын талаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр 2013 онд “Эрдэнэт Медипас” эмнэлгийг байгуулсан. Тухайн үеийн ханшаар 69.5 тэрбум төгрөгөөр баригдсан эмнэлэг, 50 айлын орон сууц, 24 автомашины зогсоол, эмнэлгийн тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл бүхий төрийн өмчийг хууль бусаар тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн нэг ч төгрөгийн төлбөргүйгээр хувьчилж авсан байдаг.

Энэ асуудлыг өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд, Засгийн газрын хуралдаанд хэд хэдэн удаа танилцуулсан. Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд эмнэлгийг буцааж үйлдвэрийн харьяанд авч, үйлдвэрээс ЭМЯ-ны мэдэлд шилжүүлэн Бүсийн оношилгоо эмчилгээний төв болгон ашиглах шийдвэр гарч байна. 

Энэ хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Ерөнхий сайдад танилцуулсан. Эмнэлгийн барилга байгууламжуудыг ойрын хугацаанд хүлээж авна. Хүлээж авахтай холбоотой бэлтгэл ажлуудыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хийж байна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ