Б.Батцэцэг: Украинаас найман иргэнийг Польшид авчирчээ

Украинд байгаа монгол иргэдийг татан авч байгаа талаар ГХ-ны сайд Б.Батцэцэг мэдээллээ.
Тэрбээр "Варшав дахь ЭСЯ-ны ажилтнууд Польш-Украины хилийн зурвасаас 1, Польшийн хил дээр ирсэн гурав нийт дөрвөн иргэнээ авлаа.
Өчигдөр орж ирсэн 4, өнөөдөр орж ирсэн 4 нийт найман иргэнээ одоогийн байдлаар Польш улсад авчраад байна.
Киев хотоос 13 монгол иргэн Украины хил рүү явж байгаа бөгөөд эдгээр иргэдээ авахаар Будапешт, Прагад суугаа ЭСЯ-ны ажилтнууд мөн хил дээр ирсэн болно" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ