Орос-Украины дайн тулааны эргэн тойронд болж буй үйл явдлууд

- Киев хотыг богино хугацаанд эзлэх гэсэн Оросын давшилт удааширч, бусад хотуудад саатсан хүчээ цуглуулж, дайралтын "Б" төлөвлөгөөнд шилжлээ
- Киевийн иргэд Дээд командлалынхаа тараасан автомат буу, гараар хийсэн "молотовын коктейль"-ээр Оросуудыг эсэргүүцсээр байна
- Оросын арми Украины 2 дахь том хот Харьковын төвд нэвтэрсэн ч Украинчууд ширүүн эсэргүүцэл үзүүлж, хотын хаа сайгүй тулаан өрнөж байна
- Днепр мөрөн, Крымийн хойгийн сав газруудаар давшиж яваа Оросууд Херсон, Николаев, Мелитополийг эзэлж, Львов, Киев, Харьковыг буулгаж авахаар 4 дэх өдрөө дайтаж явна
- В.Зеленский Орос, Беларусын алинтай нь ч хэлэлцээ хийхгүй, гадаадын иргэдийг Украинд ирж Оросын "цэргийн гэмт хэрэгнүүд"-тэй тэмцэхийг уриаллаа
- Шатахууны хомсдол, төөрч будилах зэргээс үүдэн Оросын олон цэрэг олзлогдож, Чечений Үндэсний гвардын ахлагчдын нэг генерал Магомед Тушаев алагджээ
- Дайн тулааны хөлөөс дайжсан 200 мянган Украинчууд хөрш гурван улс руу дүрвэж, бие давхар эмэгтэйчүүд хорогдох байранд нярайлж байна
- "Могойт" арал дээр амь үрэгдсэн гэх Украины 13 хилчин амьд төдийгүй Оросын олзонд байгааг харуулсан бичлэгийг дэлгэжээ
- Өрнөдийн орнууд Украинд буу сум, онгоц танк эсэргүүцэгч пуужин, хамгаалалтын хуяг илгээж, НАТО-гишүүн хөрш орнууд цэргээ бэлэн байдалд оруулж эхэллээ
- Оросыг ОУ-ын төлбөрийн сүлжээ SWIFT-ээс хасаж, баячуудад нь олгодог "Алтан паспорт"-г цуцалж, Google, Facebook, YouTube-ийн зүгээс нэвтрэх хязгаарлалт тогтоож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ