Начин цолны барилдаанд гарьд М.Бадарч түрүүлжээ

Нэг, хоёрын даваанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат Э.Дашдэмбэрэл тодров. Энэ жил 23 нас хүрэх тэрбээр эхлээд улсын Р.Пүрэвдагвыг, хоёрын даваанд даян аварга Н.Батсуурийг тус тус давж, шуугиан тарьсан. Мөн аймгийн заан Ц.Бямба-Отгон дөрвийн даваанд улсын арслан Ц.Содномдоржийг давсан аж. Энэхүү барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын гарьд М.Бадарч түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ