"Газпром"-ын санхүү эрхэлсэн захирал Александр Тюляков амиа хорложээ

Оросын Ленинградск мужид "Газпром"-ын нэгдсэн тооцооны төвийн Ерөнхий захирлын орлогч амиа хорлосон талаар Оросын хэвлэлүүд мэдээлжээ.
Газпромын санхүү эрхэлсэн захирал амиа алдсан талаарх мэдээлэл хоёрдугаар сарын 25-нд гарсан бөгөөд Ленинградск мужийн Ленинск сууринд нэгэн эрэгтэй амиа алдсан байсан талаар цагдаагийнханд мэдээлсэн байна. Цагдаагийнхан хэргийн газарт ирээд Газпромын Нэгдсэн тооцооны төвийн ерөнхий захирлын орлогч Александр Тюляковын цогцосыг олсон байна. Түүнийг зурвас бичиж үлдээгээд, дүүжилж амиа хорлосон хэмээн урьдчилсан байдлаар мэдээлж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ