Тархи, нугасны хавдрын байрлалыг тогтоох тоног төхөөрөмж боллоо

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 2022 оны 02 сарын 22-23-ны өдөр тус эмнэлэг дээр Герман Улсын тоног төхөөрөмжийн мэргэшсэн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж “BRAIN LAB” брэндийн мэдрэлийн мэс заслын навигацийн төхөөрөмжийг суурилуулж, тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны талаар эмч мэргэжилтнүүдэд дадлага сургалт зохион байгууллаа.
Мэдрэлийн мэс заслын навигацийн төхөөрөмж нь 3 хэмжээст дүрслэл ашиглаж тархи нугасны хавдрын байршил, ялангуяа гүний байрлалтай хавдрын байрлалыг өндөр нарийвчлалтай тогтоодог бөгөөд энэхүү төхөөрөмжийг ашигласнаар гүний байрлалтай хавдрын мэс засал эмчилгээний үед эрүүл эдийг гэмтээх эрсдэл бага учирдаг төдийгүй тархины гүнд байх амьсгал, зүрх судасны төв зэрэг нэн чухал хэсгүүдээс эдийн шинжилгээ авахад чухал ач холбогдолтой.
Энэхүү төхөөрөмжийг суурилуулан ашигласнаар мэдрэлийн мэс заслын зарим өвчний шалтгаанаар гадаад улсад эмчлүүлэх урсгалыг бууруулах боломжийг бүрдүүлж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ