КОВИД-19-ийн 323 шинэ тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн нас баржээ

Коронавируст халдварын 323 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. 

Эдгээрийн

  • 169 нь Улаанбаатарт
  • 154 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар КОВИД-19-ийн улмаас 6,602 иргэн гэрийн ажиглалтад, 2,104 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийг биеийн байдлаар нь ангилбал,

  • хөнгөн 533
  • хүндэвтэр 1,374
  • хүнд 169
  • нэн хүнд 28 хүн байна.

Харамсалтай нь өчигдөр архаг хууч өвчин, КОВИД-19 хавсарсан шалтгаанаар нэг иргэн нас барсан байна. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 
ЭМЯ

 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дараах замыг хэсэгчлэн хаана
Уржигдар 10 цаг 33 мин

Дараах замыг хэсэгчлэн хаана
Уржигдар 10 цаг 33 мин