"Хийн гар буугаар бусдыг айлган, сүрдүүлсэн этгээдүүдийг баривчилсан"

Хийн гар буугаар бусдыг айлган сүрдүүлсэн хэрэг нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 1-ний өдөр гарчээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Дэлгэрхангайгаас тодруулахад "Тухайн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цэнгээний газрын үүдэнд гар буугаар бусдыг айлган сүрдүүлж, танхайраад байна гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад 03:06 цагийн үед ирсэн.

Дуудлагын дагуу тухайн дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад 32 настай Э, 26 настай Ө нар дээрх үйлдлийг гаргасныг тогтоосон. Улмаар сэжигтэй этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, бусдыг айлган сүрдүүлэхдээ ашигласан хийн бууг хураан аваад байна.

Сэжигтэн 32 настай Э өмнө нь хүнийг алах, дээрэмдэх, хүчиндэх гэмт хэрэг үйлдэн ял шийтгэл эдэлж өнгөрсөн оны есдүгээр сард суллагдсан. Харин 26 настай Ө нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашигласан хэргээр шалгагдаж байжээ" гэв.

Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дараах замыг хэсэгчлэн хаана
Уржигдар 10 цаг 33 мин

Дараах замыг хэсэгчлэн хаана
Уржигдар 10 цаг 33 мин