Г.Батбаярын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгов

Ганхүүгийн Батбаярын Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Монголын Хуульчдын Холбооны 2019.12.16-ны өдрийн 35 тоот тогтоол, УДШ-ийн 2020.09.14-ний өдрийн 324 тоот тогтоолоор хүчингүй болгосон. Ингэснээр Г.Батбаярын хуульчаар эрхийг түдгэлзүүлжээ.

Дээрх тогтоолыг үндэслэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2021.05.03-ны өдрийн А/52 дугаар тушаалаар Г.Батбаярын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгосныг үүгээр мэдэгдэж байна гэж Монголын өмгөөлөгчдийн холбооноос мэдээлэв.

Г.Батбаярын хуульчаар ажиллах эрхийг түдгэлзүүлсэн тул өмгөөлөгчөөр мөн ажиллах эрхгүй гэж үзэн Монголын өмгөөлөгчдийн холбооноос дээрх шийдвэрийг гаргажээ. Г.Батбаяр өнгөрсөн оны тавдугаар сараас өмгөөллийн үйл ажиллагаа эрхлээгүй. Иймд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өмгөөлөгч Г.Батбаяр гэж мэдээлэх нь буруу гэж тус холбооноос мэдээлэв.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ