Lil Thug E: Сайхан сэтгэлтэй та бүхэн минь намайг амьдрууллаа

Цусны ц0чm0г xopm xaBдpын улмaaс Турк улсад эмчлүүлж байгаа билээ. Тэрбээр монгол түмэндээ хандаж дараах талархлын үгийг бичсэнийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Элэгт нэгт Монгол ахан дүүс, урлагийн ах эгч нар, найз нөхөд, надад тусалсан та бүхэндээ талархлын үгийг баяртайгаар бичиж суугааг минь хүлээн авна уу.
Та бүхнийхээ сайхан сэтгэл, тусламжийн ачаар би олон өдөр хоногуудыг эмнэлгийн орон дээр өнгөрөөсөн ч амьдралын аз жаргалыг мэдэрч байна. A..юyлт ө.вч.нийг я. лaн дийлэх тэмцэл маань дуусаагүй ч урт хугацааны дараа эдгэнэ гэдгийг сонсоод, өдрөөс өдөрт бие минь тэнхэрч, сошиал ашиглах чадалтай болж байгаагаа дуулгах гэж яаран бичлээ.
Миний хийсэн зүйл ердөө л эмнэлгийн орон дээр хэвтэж, эмээр хооллож, олон удаагийн цусны болон химийн эмчилгээнд орох байлаа. Сайхан сэтгэлтэй та бүхэн минь, намайг амьдрууллаа.
Та бүхнийхээ дуусашгүй их ачийг нийгмийн сайн сайхны төлөө ажил хийж, үйлдлээрээ болон уран бүтээлээрээ олон хүнд тусалж хариулахыг хүсэж байна. Эмнэлгийн орон дээр байхад урмын үг, захидал олон ирж байсан ч тэр болгонд хариулах тэнхээгүй байсныг минь ойлгоорой.
Эх орондоо очихсон гэж тэсэн ядан хүлээж байна. Та бүхэндээ насан туршдаа талархаж явах болно.
Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн, Г. Төгөлдөр (Lil Thug E)
СЭТГЭГДЭЛ БИЧИХ