Халдварын 264 тохиолдол бүртгэгдэв

Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр сүүлийн 24 цагт ПСР шинжилгээгээр коронавирусийн халдварын 264 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй байна.
Нийт бүртгэгдсэн халдварын 132 нь Улаанбаатар хотод, 132 нь орон нутагт байна. Эмнэлэгт 1840 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал:
- Хөнгөн 523
- Хүндэвтэр 1127
- Хүнд 169
- Нэн хүнд 21 хүн байна.
Улсын хэмжээнд 460 хүүхэд, хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 5772 хүн бий. Нийт нас баралт 2101 байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ