Төрийн захиргааны эмэгтэй албан хаагчдын чуулган болно

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна (2022.03.07)

09:00 цагт Төрийн ордонд “Тэгш боломж-Хамтын үр дүн” төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган болно.

11:00 цагт Мэдээллийн технологийн салбарын хөгжил, эрх зүйн орчныг бэхжүүлэхэд хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоог дэмжих, мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах зорилго бүхий Бодлогын зөвлөлийн анхдугаар уулзалт төрийн ордонд болно.

11:00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д иргэн Д.Нарантуяа эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлнэ.

11:00 цагт “Новотел” зочид буудалд Монголын худалдаачдын холбооноос “Худалдаа эрхлэх нь хөдөлмөр эрхлэлт мөн үү” хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 98888818, 88911613

12:00 цагт “Интерном” номын дэлгүүрийн төв салбарт Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийг үүсгэн байгуулсны 25 жилийн ойд зориулсан “Хайрын өмнө хүлээсэн хариуцлага” номын нээлт болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дараах замыг хэсэгчлэн хаана
Уржигдар 10 цаг 33 мин

Дараах замыг хэсэгчлэн хаана
Уржигдар 10 цаг 33 мин