Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх 340 байршлыг тодорхой болголоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр 74 төрлийн худалдаа, үйлчилгээг нийтийн эдэлбэрийн зам талбайд хийх байршлыг тодорхойлон, тохижилтын ажлыг боловсруулжээ.
Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга М.Шижирбаяр “Нийслэлийн есөн дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхэлж болох 340 байршлыг гаргаж, холбогдох даалгавар, худалдаа, үйлчилгээ эрхлэх түр байр нь ямар байх вэ гэдгийг судалж, дүүрэг бүрд өдөр, оройн цагаар ажиллах байршлуудыг гаргасан” гэлээ.
Тус 74 зөвшөөрлийг цуцалснаар хоёр сарын хугацаанд 700 орчим зөвшөөрөл авдаг байсан бол 1200 гаруй иргэн, хуулийн этгээд зөвшөөрөл авч, бизнес эрхлэх боломж 60 хувиар нэмэгджээ.
Мөн 46.2 мянган иргэн “Онлайн бизнес төв”-ийн системд хандсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ