Улаан-Үд - Улаанбаатарын нислэг ачаалал ихтэй байна

Иргэний нисэхийн Hunnu Air компани 2021 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс Улаан-Үд - Улаанбаатарын чиглэлд тогтмол нислэг үйлдэж эхэлсэн билээ.
Буриадуудад энэ нислэг Улаанбаатарт аялахаас гадна Монголоор дамжин, Зүүн өмнөд Азийн орнуудад очих боломж болж өгсөн. Нислэгийн тасалбар 100 хувь зарагдаж, ачаалал ихэссэн тул нислэгийн тоог нэмэн, 7 хоногт хоёр болгохоор шийдээд байсан билээ. Украинд хийж байгаа дайны улмаас дэлхийн олон оронд агаарын хилээ хаалгасан ОХУ-ын хувьд энэ чиглэл Азид гарах нэгэн хаалга болсон. Ингээд Москва, Краснодар зэрэг хотын жуулчид Буриадаар дамжин, Монголд ирж, Монголоосоо Азид гарч эхэлсэн байна.
Харин сүүлийн үед Барууны орнуудын хоригтой холбоотой энэ чиглэл хаагдах нь гэсэн цуурхал яриа Буриадад гарсан байна.
Улаан-Үдийн Байкал нисэх буудлын Ерөнхий захирал Дмитрий Гармаев “Нислэгээ больж байгаа талаар Hunnu Air компаниас ямар ч мэдээлэл хийгээгүй. Бид одоо дөрөвдүгээр сарын зариалгаа авахаар бэлтгэж байна” гэж сэтгүүчлдэд мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ